Эрүүл мэндийн оношлогооны үед анхаарах зүйл

Таны эрүүл мэндийн насан туршийн хамтрагч байх Жэжү их сургуулийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төв

Өлөх байх

  • Эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөс 2-3 өдрийн өмнөөс эхлэн өөх тостой хоол, архи тамхи, хэт ачаалалтай хөдөлгөөн зэргээс зайлсхийнэ.
  • Оройн 9 цагаас өмнө хөнгөн хоол идэх ба түүнээс хойш ус, тамхи, чихэр, бохь зажлах зэргийг хатуу хориглоно.

Эм уух

  • Антитромбик(аспирин, плавикё, креед, дискрел, пресанчин, перталь, ивүстрин ), антикогулант(кумарин, ваприн, хеприн) гэх мэт эм ууж байгаа байгаа тухайн жор олгосон эмчтэйгээ эм уух талаар зөвлөж боломжтой бол нэг долоо хоногийн өмнөөс эм уухаа зогсоох ба шинжилгээ өмнө ажилтанд эм ууж байгаа тухай мэдээллээ өгөх хэрэгтэй.
  • Даралтны болон булчингийн намдалтын эм уудаг бол шинжилгээний өдрийн өглөө маш бага усаар даруулан ууна.
  • Чихрийн шижингийн эм уудаг хүн бол шинжилгээний өдөр тэрхүү эмийг уухыг хориглоно.

Эрүүл мэндийн анкет бөглөх

  • Таны эрүүл мэндийн одоогийн байдал болоод аюултай элементийг илрүүлэхийн тулд чухал шаардлагатай материал болдог учир эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөр эмнэлэгт ирэхээсээ өмнө эрүүл мэндийн анкетыг бүрэн бөглөсөн байна.

Баасны шинжилгээ

  • Эрүүл мэндийн шинжилгээнээс нэг өдөр өмнө болон тухайн өдөр өгнө.
  • Бүдүүн гэдэсний дуранд цаг авсан хүн бол гэдэс цэвэрлэгч шингэн уухаас өмнө өтгөнөө авсан байна.
  • Баасны шинжилгээний савны улбар шар өнгөтэй таглааны халбагыг ашиглан сармисны тал хумсны дайтайг хийхэд болно. Авчирах зүйлс-Эрүүл мэндийн анкет болон баасны сав
  • Эрүүл мэндийн шинжилгээний төлбөрийг тухайн өдөр бүртгэлийн цонхон дээр бэлэн мөнгө, кредит карт зэрэг хэлбэрээр хийх боломжтой.
  • Харааны гажигтай хүмүүс нүдний шил эсвэл контакт линзээ авчирах хэрэгтэй.(харааны гажгийг хэмжихэд шаардлагатай)

Бусад

  • Боломжтой бол бага насны хүүхэд дагуулж ирэх болох үнэт эдлэлээ биедээ авчирахгүй байх хэрэгтэй.- Шинжилгээний Өдөр шээсний шинжилгээ авах тул шинжилгээ хүртэл шээлгүй тэсэж байх хэрэгтэй.
  • Дурангийн оношлогооны үеэр эмчийн шийдвэрийн дагуу нэмэлт оношлогоо явагдаж болох ба түүний төлбөрийг үйлчлүүлэгч өөрөө төлнө.
  • Оношлогооны өдрөө өөрчлөх бол цаг авсан өдрөөс нэг долоо хоногийн өмнө холбоо барина уу. (TEL: 82-64-717-1550~1)
  • Дурангийн унтуулдаг оношлогоо хийлгэсэн тохиолдолд заавал ганцаараа ирж болохгүй бөгөөд заавал нэг асран хамгаалагчтай хамт ирнэ.