эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвийн танилцуулга

Таны эрүүл мэндийн насан туршийн хамтрагч байх Жэжү их сургуулийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төв

Таны эрүүл мэндийн насан туршийн хамтрагч байх Жэжү их сургуулийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төв

Жэжү их сургуулийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төв нь зөвхөн шинжилгээнд л найддаг хоцрогдсон аргаар бус тухайн өвчтөнд үзлэгийн хариунд тохирсон зөвлөгөө өгөхөөс гадна хойшдын хяналтыг ч хариуцуаж ажилладаг.

Таны эрүүл мэндийг дэмжихийн тулд илүү онцгой үйлчилгээг бид санал болгодог.
Та зөвхөн л холбогд. Бид таны насан туршийн эрүүл мэндийн хамтрагч байх болно.

Жэжү их сургуулийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвийн онцлог

  • Ихэнх шинжилгээ оношлогоо наашаа цаашаа явах шаардлагагүйгээр нэг газарт төвлөрсөн учир үдээс өмнө гэхэд бүх шинжилгээг өгч дуусах боломжтой.
  • Төрөл бүрийн эрүүл мэндийн шинжилгээ оношлогооны хөтөлбөрийг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчийн шаардлагад нийцүүлэн үйлчлэх боломжтой.
  • Эхо, рентген зураг, дуран гэх мэт гол шинжилгээ болон түүний хариуг Жэжү их сургуулийн профессор багш нар ариуцан хийж гаргадаг.
  • Эрүүл мэндийн шинжилгээнээс ямар нэг өөрчлөлт илэрвэл яаралтай үзлэгт хамрагдахаар холбож өгдөг.
  • Шинжилгээний дараа ходоодонд ачаалал өгөхгүйн тулд амттай зутан шөлөөр дайлдаг.
  • Юу юунаас илүү манай төвийн хамгийн том онцлог бол шинжилгээний хариутай холбогдуулан хойшид тавих эрүүл мэндийн хяналт зөвлөгөөг үйлчлүүлэгч хүн бүрт тохируулан өгч насан туршийн эрүүл мэндийн хамтрагч байдаг явдал юм.