эмнэлгийн даргын мэндчилгээ

Жэжү их сургуулийн эмнэлэг нь хайрыг хуваалцаж найдварыг бий болгодог.

제주대학교병원장 송병철

Жэжү их сургуулийн эмнэлэгийн дарга
송병철

Жэжү их сургуулийн эмнэлэг
нь хайрыг хуваалцаж найдварыг бий болгодог.

Сайн байцгаана уу?

Жэжү их сургуулийн эмнэлэгийн вэб хуудсаар зочилж буйд талархаж байна.

Манай Жэжү их сургуулийн эмнэлэг нь 1910 онд Жахэ нэртэйгээр анх сууриа тавьсан ба дараа нь Жэжү эмнэлэг, Жэжү их сургуулийн эмнэлэг болтлоо 100 жилийн түүхэн замналаар замнаж Жэжү нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн манаанд зогссоор ирсэн билээ.

Мөн өнгөрсөн 2001 оны 11-р сард Жэжү нутгийн цорын ганц Улсын их сургуулийн эмнэлэгээр магадлан итгэмжлэгдэж сургалт, судалгаа, оношлогоо эмчилгээ гэх мэт үйл ажиллагааг явуулснаар их сургуулийн эмнэлгийн үүргээ ном ёсоор гүйцэцгэх үндэс суурь нь болсон.

Өнгөрсөн 10 жилд их сургуулийн эмнэлэгийн үндсэн баазаа бэхжүүлэх болон барилга байгууламжийг шинэчлэх үе байсан бол, ирэх 10 жилд өөрчлөлт шинэчлэлтээр дамжуулан Солонгостоо төдийгүй дэлхийд алдартай эмнэлэг болох чухал цаг үе байх болно.

Ийм өөрчлөлт шинэчлэлтийн төлөө өнгөрсөн 2009 оны 3-р сард Жэжү хотын Ара дүүрэгт эмнэлэгийн шинэ барилгыг ашиглалтанд оруулж эмчилгээний төрөл бүрийн мэргэжлийн төвүүдийг байгуулах, хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмжийг суурилуулах, шилдэг боловсон хүчнийг нэмэгдүүлэх гэх мэт олон олон ажлыг нэг дор гүйцэтгэхийн тулд бүх ажилтан эмч нар ихээхэн мэрийлт гаргасан.

Цаашлаад байгалийн өвөрмөц сайхан дүр төрхтэй Жэжү арал Солонгост төдийгүй дэлхий даяар нэр хүндтэй эрүүл мэндийн салбарын хүчтэй өрсөлдөгч болгохын тулд бүх хүчээ шавхан ажиллах болно.

Өнгөрсөн хугацаанд Жэжү их сургуулийн эмнэлэгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр, сэтгэлийн тэнхээ өгсөн бүх хүнд талархлаа илэрхийлэхийн ялдамд хойшдоо ч манай эмнэлэгээр байнга үйлчлүүлж байхыг хүсч байна.

Баярлалаа.