эрүүл мэндийн тоног төхөөрөмж
Жэжү их сургуулийн эмнэлэг нь хайрыг хуваалцаж найдварыг бий болгодог.
Давинчи мэс заслын төхөөрөмж - Da Vinci Surgical System
Хүний хүн хүрэх боломжтой маш нарийн эмзэг мэс засалд ашигладаг хамгийн бага сорви үлддэг “хамгийн нарийн зүүн” мэс заслын төхөөрөмж юм. Роботын гар хүний гар шиг хөдөлж чичирдэггүй учир хамгийн аюулгүй мэс засал явагддаг.Мэс засал нь зүсэлт хийгддэггүй учир сорви бараг үлдэхгүй.өн мэс заслын дараах өвдөлт хурдан тэнхэрдэг дагалдах өвчин үүсэх магадлал бага. Давинчи төхөөрөмжийг бүдүүн гэдэс, бамбай булчирхай, савны булчин, өндгөвчний буглаа, сав, өндгөвч, түрүү булчирхай, давсаг, бөөр, төвөнх, амны хөндий гэх мэт эрхтний хортой хоргүй хавдрын мэс засалд голчлон ашигладаг.
Шугаман хурдасгуур - Varian/Rapid ARC
Рэпид арк(RapidArc) нь хамгийн сүүлийн цөмийн туяаны VMAT(volumetric arc therapy) эмчилгээг хийдэг цөмийн Туяаны аппарат юм. VMAT гэдэг нь тухайн хавдрыг нийт нь 360 грудас эргэж цөмийн туяагаар шинжилдэг аргыг хэлдэг ба энэ нь өмнөх томотерапи(Tomotherapy)-тай төстэй юм. Гэвч томотерапи нь хавдрыг олон шат болгон хувааж эмчилдэг байсан бол VMA нь хавдрыг бүхэлд нэг дор эмчилдгээрээ эмчилгээний хугацааг багасгадаг гэсэн давуу талтай. Мөн суурилагдсан ганц өнцгөс нь шинжилдэг байсан өмнөх intensity-modulated radiation therapy, IMRT аргатай харьцуулахад хавдрын эргэн тойрны хэвийн эд эст хүрэх цөмийн туяаны хэмжээ багассанаас гадна тухайн хавдарт илүү тодорхой хэлбэрээр туяаг дамжуулах боломжтой. Үүгээр цөмийн туяаны эмчилгээний сөрөг нөлөөг багасгахын сацуу эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж байна.
PET-CT - Siemens/Biograph True Point 40
PET-CT нь биеийн бодисын солилцооны эмгэгийг шинжилдэг PET(позитрон дан зураг) болон бүтцийн эмгэгийг гинжилдэг CT-г нийлүүлсэн нэг удаагийн зургаар биеийн нийт хэсэгт хавдар үүсч буй үгүйг тодорхой мэдэж болдгийн хувьд нүдэнд үл харагдах хавдрын эсийг хүртэл шинжилдэг учир хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэхэд онцгой үүрэгтэй төхөөрөмж юм. PET-CT нь позитрон дан зураг болон 40 зүслэгт хосолсон илрүүлэлтийг компьтютер график шинжилгээний зургын үр дүнг нэгтгэж тархи, зүрхтэй холбоотой бүх төрлийн эмгэг болон ялангуяа хавдрын эрт үеийн онош, эмчилгээнд үр дүнтэй.
Циклотрон - Самён Юнитек/KIRAMS / KIRAMS 13
Хосолсон илрүүлэлтийг компьютер графикийн аппарат - (MDCT)(Siemens / Somatom Definition)
Тус эмнэлэгт энэхүү компьютер графикийн аппарат одоо 2 байгаа ба, хамгийн сүүлд нэвтрүүлсэн Семенс компаний Dual Source MDCT(Siemens / Somatom Definition) аппарат нь рентгенийг бий болгодог гуурс болон өвчтний биеэр нэвтэрч байгаа рентгенийг хэмждэг хоёр илрүүлэгчтэй учир өмнөх хурдны хувьд өмнөх MDCT-ээс даруй 2дахин хурдан ба бага туяа зарцуулдаг учир зураг илүү тод гардаг. Тиймээс яаралтай СТ зураг шаардлагатай зүрх судас, тархи мэдрэл, түргэн тусламжийн өвчтний оношилгоонд ихээхэн тус хүргэж байна.
Соронзон орны рентген зургийн аппарат - (MRI)(Phillps / Achieva MR 3.0T)
Тус эмнэлэгт соронзон орны рентген аппарат нь Семенс компаний 1.5Т ба 3.0 Т аппарат 2 ширхэг суурилагдсан ба ялангуяа Филипс компаний Achieva MR аппарат нь шинжилгээний цагийг багасгаж түргэн тусламжийн болон эмнэлэгээс айдаг өвчтнүүдийн дарамтыг арилгахын зэрэгцээ рентгений хэмжээ хамгийн бага учир харш нөлөө ч бага байдаг. Мөн зураг маш тод гардаг учир биеийн бүх эд эсийн бүтцийг тодорхой харуулж, онцгой зургийн аргаар унадаг өвчин∙ ой тогтоолт муудах зэрэг тархины өвчнийг хялбархан оношилдог. Мөн хавдар болон бодисын солилцооны саатал зэрэг өвчний эд эдийн өөрчлөлтийг хэмжих, эрт илрүүлэх, оношилж эмчлэхэд шаардлагатай мэдээллээр хангадаг.
Эхо аппарат - (Ultrasound System)
Жэжү их сургуулийн рентген оношлогооны тасаг нь илүү тодорхой эхо оношлогоог явуулах үүднээс нийт 4 эхо аппаратыг(моделийн нэр: семенсийн Acuson S2000 1, Филипс HDI 5000 1, HDI sono CT 1, ALOKA-prosound 1) суурилуулсан ба шилдэг оношлогооны эмч нар ажиллаж байна. Хэвлийн хөндий(элэг, цөсний хүүдий, цөсний суваг, бөөр, дэлүү гэх мэт), хөх, бамбай булчирхай, хоолой, яс үе мөч булчингийн систем, судасны өнгөт эхо зэрэг эрхтний нарийн мэргэжлийн шинжилгээг рентген зургийн профессорууд хийж байна.
Судасны зургийн дижитал аппарат - (Siemens - Artis zee / Philips- Allura xper FD2020)
Жэжү их сургуулийн эмнэлэг нь судасны зургийн дижитал аппарат нийтийг 3 суурилуулсан. Семенсийн хамгийн сүүлийн үеийн зүрхний судасны зургийн"Artis zee" аппарат нь өвчтөн рентген туяанд хамгийн бага өртөх орчныг бүрдүүлдэг ба 2 ба 3 талт маш тод зураг авч болдог тул зүрх судасны эмч нар зүрхний хурц архаг дутагдал, шигдээс зэргийн судасны байдлыг нарийн тодорхойлж яаралтай, зөв, үр дүнтэй артер венийн судасны мэс заслыг явуулах боломжтой болдог. Мөн Филипсийн хамгийн сүүлийн үеийн "Allura xper FD2020" судасны гэрэлтүүлэгтэй аппарат нь судасны эмгэг болон тархины судасны бүх хэсгийг дээд нарийвчлалтай гаргадаг нь хүнд мэс засалд асар их шаардлагатай мэдээлэл болдог. Ялангуая хамгийн бага рентген туяа ялгаруулдаг нь өвчтний аюулгүй байдалд нийцсэн, 3 талт симулиацаар илүү тодорхой үр дүнтэй мэс заслыг хийх бололцоогоор хангадаг. Мөн СТ оношлогоотой ойролцоо дүрс гаргадаг XperCT нь илүү хурдан хугацаанд оношилж эмчлэх боломж олгодог.
Хөхний дижитал аппарат- (Digital Mammography)
Семенсийн хамгийн сүүлийн модел болох Mammomat Inspiration хөхний дижитал аппарат нь өмнөх аппараттай харьцуулахад илүү нарийвчлалтай бас туяаны хэмжээг багасгасан зураг авах боломжтой. Энэхүү төхөөрөмж нь хэт шахалт үзүүлдэггүй учир зураг авхуулах үеийн өвчинг багасгадаг боломжтой төдийгүй өвчтөн өөрт эвтэй байрлалаар зураг авхуулах боломжтой.
Химийн автомат анализатор - (Toshiba / TBA-200FR)
Дижитал рентген аппарат - (Digital Radiography System) болон нэвт хардаг аппарат (Fluoroscopy System)
Семенсийн хамгийн сүүлийн үеийн (модель:Axiom Aristos Vx 1, Axiom Aristos Mx 2) 3, нэвт хардаг 2 (модель:Axiom Iconos R200) нийт 3 ширхэг дижитал рентген аппарат нь хамгийн сайн үзүүлэлттэй дүрс авахаас гадна өвчтний бүртгэл, шинжилгээ, дүрс дамжуулалт гэх мэт автомат хяналтын системтэй учир өвчтний үнэтэй цагийг хэмнэх боломжтой.
Биеийн гаднаас цочрол өгөгч - (EDAP / TMS)
Хиймэл амьсгалын аппарат - (Drager medical / Evita 4)
Мөгөөрсөн хоолойд гуурс хийж амьсгалуулдаг байсан өмнөх аргаас өөр нь гуурсны оронд маск зүүж хиймэл амьсгаа өгөх боломжтой учир гуурснаас шалтгаалсан эвгүйрхэл болон халдвараас сэргийлэх боломжтой. Хиймэл амьсгалын аппаратны ажиллагааг дэлгэцээр үзүүлдэг учир өвчтний амьсгалын байдлыг тодорхой хянаж өвчтөнийг хамгийн тохиромжтой хүчилтөрөгчөөр хангахаас гадна аппаратыг үр дүнтэй салгах боломжтой.
Мэс заслын өрөө дижитал систем - (Striker)
Дэлхийн түвшинд хүрсэн тус эмнэлэгийн мэс заслын өрөөг эмнэлэгийн төв танхим болон олон улсын хурлын өрөөнд мэс заслын ажиллагааг тухайн цагт нь үзэж болох тоног төхөөрөмж, сүлжээг нэвтрүүлснээр дотоод гадаадын шилдэг эмч мэргэжилтнүүдтэй шууд холбогдож мэс заслын зөвлөгөө авах өгөх зэрэг хамгийн орчин үеийн систем юм.