олон нийтийн эрүүл мэндийн халамж

Жэжүгийн ард иргэдэд эмнэлэгийн найдвартай үйлчилгээг үзүүлж эрүүл мэндийг хамгаалах∙сайжруулахын тулд бүх хүчээ шавхан ажиллаж байна.

Жэжү их сургуулийн эмнэлэг нь 2001 онд байгуулагдснаасаа хойш сургалт, судалгаа шинжилгээр дамжуулан Жэжүгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж сайжруулахын тулд нийгмийн анги давхрагаас үл хамаарсан нийтлэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхээр мэрийж байна.

2006 оноос хойш Жэжү хотод хавдрын төв, түргэн тусламжийн төв, зүрх судасны төв, нярайн төв, үе мөч болон хэнхрэг өвчин судлалын төв зэрэг нарийн мэргэжлийн клиник мэс заслын төвүүдийг нээн ажиллуулж хотынхоо ард иргэдийн эрүүл мэндийн манаанд голлох үүрэг гүйцэтгэж байна.

Нийгмийн эрүүл мэндийн төслийн үндсэн үйл газар,

  • Нэгдүгээрт

    Эрүүл мэндийн үйлчилгээ авагчдад тохиромжтой чанар ба зардал бүхий эмчилгээгээр хангах

  • Хоёрдугаарт

    Нийгмийн халамж үйлчилгээ дутмаг орон нутаг болон салбарт шаардлагатай үйлчилгээгээр хангах

  • Гуравдугаарт

    Нийгмийн халамж дутмаг байдаг нийгмийн давхаргын иргэдэд эрүүл мэндийн аюулгүй сүлжээг бий болгох

  • Дөрөвдүгээрт

    Олон нийтийн эрүүл мэндийн үр дүнтэй үйлчилгээгээр хангахын тулд шаардлагатай төслийг боловсруулж алба хоорондын сүлжээний системийг бий болгох