амбулторын үзлэг
Жэжү их сургуулийн эмнэлэг нь хайрыг хуваалцаж найдварыг бий болгодог.
Амбулторын үзлэгийн заавар
- Жэжү их сургуулийн үндсэн утас 064-717-1114
- Эрүүл мэндийн тэтгэмжийн өвчтөн бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзлэгийн хүсэлт заавал гаргуулж авчирах шаардлагатай.
(Харин, Жэжү их сэргуулийн эмнэлгийг сонгох эмнэлгээр тогтоосон тохиолдолд үзлэгийн хүсэлт байхгүй ч үзлэгт орох боломжтой.)
Утсаар цаг авах болон зөвлөгөө өгөх
- Үндсэн утас : 064-717-1114
- Ажиллах хугацаа : ажлын өдөр(Даваа-Баасан) үдээс өмнө 08:30~үдээс хойш 06:00
Биеэр ирж цаг авах
- Ажиллах хугацаа:ажлын өдөр(Даваа-Баасан)) үдээс өмнө 08:30~үдээс хойш 04:30
- Бүртгүүлэх газар:Үзлэгийн анкетыг бөглөсний дараа хүлээн авахын бүртгэлийн цонхон дээр очих
Факсаар цаг авах
- Бүртгүүлэх дугаар : Факсаар 064-717-1029
- Өвчтний овог нэр, төрсөн он сар өдөр, хаяг, утасны дугаар, шинж тэмдэг, үзүүлэх тасаг болон цагийг бичих
- Хариу өгөх: Утас болон факсаар мэдээлнэ
Үзлэгийн дараалал
- 01үзүүлэх шийдвэр гаргах
- 02үзлэгийн цаг авах
- 03үзлэгийн өдөр ирэх
- 04үзлэг/ хэвтэн эмчлүүлэх
02Үзлэгийн цаг авах
Үзлэгийн цагийг утас, факс, вэб хуудас болон биеэр ирж авч болно.
Утсаар цаг авах(ажлын өдөр:үдээс өмнө 8:30~үдээс хойш 5:30)
- Үндсэн утас : 064-717-1114 руу залгавал манай ажилтантай шууд холбогдож түргэн шуурхай цаг авах боломжтой.
- Илүү хурдан үйлчлүүлье гэвэл үзүүлэх тасаг, эмчийн нэр(эсвэл шинж тэмдэг), өвчтний мэдээлэл зэргийг тодорхой өгөх хэрэгтэй.
- Утсаар цаг авах боломжтой цаг: ажлын өдөр(даваа-баасан):(ажлын бус цагаар болон бямба∙ням, нийтийн амралтын өдөр бол интернэтээр авна)
Вэбсайтаар цаг авах(24цаг авах боломжтой)
- Жэжү их сургуулийн вэбсайтнаас үзлэгийн цаг авах боломжтой.
- Хувийн мэдээллийг хамгаалах хуулийн дагуу анх удаа үзүүлж буй өвчтөн бол интернэтээр цаг авах боломжгүй ба, бүртгэлийн дугаартай өвчтөн л үзлэгт хамрагдана.
- Үзлэгийн цаг авсны дараа өөрчлөх бол захиалгаа эхлээд цуцлана уу.
Биеэр ирж бүртгүүлэх(1 давхрын хүлээн авахын бүртгэлийн цонх)
- Үзлэгийн хүсэлтийн анкетыг бөглөж 1 давхрын хүлээн авах цонхон дээр очиж бүртгүүлнэ.
- Биеэр ирж бүртгүүлэх боломжтой цаг: ажлын өдөр(даваа-баасан) (яаралтай өвчтөн бол 24 цаг)
(Харин тухайн тасгийн ачааллаас эрт дуусах магадлалтай.)
Факсаар цаг авах
- Өвчтний нэр, регистрийн дугаар, хаяг, утасны дугаар, шинж тэмдэг, үзүүлэх тасаг болон цагийг бичих
- Факсаар хүсэлт гаргах (Үндсэн факс: 064-717-1029)
- Факсын хүсэлтийг шалгаж үзээд утас эсвэл факсаар мэдээлэх * Үзлэгийн цаг нь тухайн тасаг болон сонгож үзүүлэх эмчийн цагийн хуваариас шалтгаалан өөрчлөгдөх болон дуусч болохыг анхаарна уу.
03Үзлэгийн өдөр ирэх
Үзлэгийн өдөр эмнэлэгт цагтаа ирсэн байна.
Жэжү их сургуулийн эмнэлэг нь хоёрдогч шатны эрүүл мэндийн байгууллага учир үзлэгийн хүсэлтгүйгээр үзлэг оношлогоо хийлгэх боломжтой.
Эрүүл мэндийн тэтгэмжийн өвчтний хувьд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үзлэгийн хүсэлтийг заавал авчирах шаардлагатай.
Эрүүл мэндийн тэтгэмжийн өвчтний хувьд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үзлэгийн хүсэлтийг заавал авчирах шаардлагатай.
04Үзлэг/хэвтэн эмчлүүлэх
Үзлэгийн дараа хэвтэх шаардлагатай бол хэвтэж эмчлүүлэх дарааллыг мөрдөнө.